“Наадам тэмдэглэхгүй” аймгуудын цуваанд Баянхонгор нэгдлээ

“Наадам тэмдэглэхгүй” аймгуудын цуваанд Баянхонгор нэгдлээ

Орон нутагт халдварын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан зарим аймгийн удирдлага Үндэсний баяр наадмын төсвөө ковидтой тэмцэх үйл ажиллагаанд зориулахаа мэдэгдээд байна.

Тодруулбал, өчигдөр /2021.06.29/ Өвөрхангай, Дархан-Уул, Завхан аймгууд наадам тэмдэглэхгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг аймгуудын цуваанд Баянхонгор нэгджээ.

Энэ талаар Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат “Баянхонгор аймгийн хувьд баяр наадам тэмдэглэх ажилд хэчнээн төгрөг гэж төлөвлөөгүй. Наадам хийхдээ хандив тусламж зэргээс төсвийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байсан. Өчигдөр (06.29) хэлэлцэх асуудлын дараалалд Наадам тэмдэглэх эсэхээ оруулж төлөөлөгчдийн үнэмлэхүй олонхын саналаар энэ жилийн тухайд Баянхонгор аймаг наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.