Улбар шар түвшинд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ 18 БАЙГУУЛЛАГА

Улбар шар түвшинд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ 18 БАЙГУУЛЛАГА

Засгийн газраас 2021 оны 06-р сарын 30 буюу өнөөдөр дуусах байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг /улбар шар түвшин/ 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Манай өмнөд, хойд хоёр хөршид короновирусын мутацилагдсан хувилбар тархаж буйгаас гадна дотоодод хэд, хэдэн аймагт халдварын нөхцөл байдал амаргүй байгаа учир ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.

Энэ үед үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийн салбар:

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн, нийтийн халуун ус
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар
  • Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд