Т.Бат-Оргил Засгийн Газарт шаардлага хүргүүлж, өдөр бүр зогсолт хийж байна

Т.Бат-Оргил Засгийн Газарт шаардлага хүргүүлж, өдөр бүр зогсолт хийж байна

Иргэн Т.Бат-Оргил Засгийн газарт хандан гурван шаардлагыг хүргүүлж өдөр бүр Сүхбаатарын талбайд 15:00-17:00 цагийн хооронд зогсолт хийж байгаа. Түүний Засгийн газарт хандан хүргүүлж буй шаардлагууд нь:

  1. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан эрх. Энэ эрхээ эдэлсэн аливаа иргэнийг саатуулсан бол даруй чөлөөлөн, албан ёсоор уучлалт гуйж, үүсгэсэн элдэв хэргүүдийг хэрэгсэхгүй болгох.
  2. Энэ хууль бус шийдвэр гаргасан бүх этгээдэд захиргааны болон улс төрийн чанд хариуцлага тооцох.
  3. Тахлын дундах Наадмаа цуцлах гэсэн үндэслэлтэй аж.

Тэрээр ''Өдөрт олон арваараа нас барж, өвдсөн хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй  хүнд нөхцөл байдалд байхад амны хаалтгүй, хүн хоорондын зай барилгүй найр наадам хийж буй нь шударга бус байна.Үүнийг шүүмжилсэн, шаардлага тавьсан иргэдийг үндэслэлгүйгээр баривчилж байна. Бидний шаардлагыг хүлээн авч хариу өгтөл Төв талбайд  зогсох болно’’ гэлээ.