Хилс хэрэгт гүтгэгдэж 20 жилийн ял авсан хүүгийн ээж Төв талбайд өлсгөлөн зарлалаа

Хилс хэрэгт гүтгэгдэж 20 жилийн ял авсан хүүгийн ээж Төв талбайд өлсгөлөн зарлалаа

Хүүд нь хилсээр ял оноосон хууль, шүүхийн байгууллагын үйлдлийг эсэргүүцсэн ээж Л.Эрдэнэчимэг өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Тэрээр  яг одоо төрийн ордныг тойроод алхаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ сарын долоонд /2021-06-07/ хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийнхээ хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж Монгол Улсын ерөнхий прокурорт хандсан юм. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй бөгөөд улмаар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй нь энэ ажээ.