Алматы-Улаанбаатар чиглэлд нисэж явсан "Хүннү Эйр"-ийн онгоцны үйлчлэгч таталт өгсний улмаас ослын буулт хийжээ

Алматы-Улаанбаатар чиглэлд нисэж явсан "Хүннү Эйр"-ийн онгоцны үйлчлэгч таталт өгсний улмаас ослын буулт хийжээ

Өчигдөр орой/2021.06.30/ 21.39 цагт Алматы-Улаанбаатар чиглэлд нисэж явсан “Хүннү Эйр” ХХК-ийн 58 зорчигчтой онгоц Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн” нисэх буудалд ослын буулт хийжээ.

Тодруулбал, агаарын хөлгийн ахлах үйлчлэгч 23 настай Э гурван удаа ухаан алдаж, таталт өгсөн учраас ослын буулт хийх болсон байна. Улмаар Хөвсгөл аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-ын ажилчид яаралтай тусламж үзүүлжээ.   

Үүний дараа Нисэхийн аюулгүй байдлын хороо хуралдаж, тухайн онгоцыг нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэсэн тул оройн 23.12 цагт Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд хөөрсөн аж. 

Тухайн онгоцоор зорчиж явсан иргэд бүгд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн,  мөн PCR шинжилгээтэй байжээ.