Өнөөдрөөс эхлэн Дорнод аймаг руу зорчих хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлана

Өнөөдрөөс эхлэн Дорнод аймаг руу зорчих хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлана

Өчигдөр /2021-06-30/ Дорнод аймгийн Онцгой комисс тогтоол гаргаж, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.   Өнөөдрөөс эхлэн 10 хоног /2021-07-01-ээс 07-10/ халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Мөн энэ хугацаанд хот хооронд, сум хооронд зорчих тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэх гэжээ.