Булган аймаг наадам тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн 10 дахь аймаг боллоо

Булган аймаг наадам тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн 10 дахь аймаг боллоо

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аймгууд баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвийг халдвартай тэмцэхэд ашиглана хэмээн мэдэгдсээр байгаа. Тэгвэл Булган аймгийн Засаг дарга  Б.Ариун-Эрдэнэ энэ жил баяр наадам тэмдэглэхгүй хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас

1.Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж

2.Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

3.Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал

4.Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал

5.Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

6.Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат

7.Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

8.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил

9.Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар наадмаа цуцалсан бол

10. Булган аймаг өнөөдөр цар тахлын нөхцөл байдлаа судалж нөхцөл байдлын эрсдлийг тооцсоны дүнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гаргалаа.