Иргэдийн нэгдэл төв талбай дээр жагсаал зохион байгуулж байна

Иргэдийн нэгдэл төв талбай дээр жагсаал зохион байгуулж байна

Өнөөдөр /2021.07.01/ төв талбай дээр Тэвчээр тасарлаа болон УОК-ийн шийдвэрийг эсэргүүцсэн “NONAADAM” хөдөлгөөний хүрээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуучууд жагсаал зохион байгуулж байна.

Тэвчээр тасарлаа хөдөлгөөний хүрээнд сая даваа гарагт шаардлагыг засгийн газарт хүргүүлсэн бол одоо болтол ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс ямар нэг үймээн, мөргөлдөөн, хүчирхийлэл гаргах зорилго санаа агуулаагүй байгаа бөгөөд төр засгийг нааштай хариу гаргатал өдөр бүр 15-17 цагийн хооронд жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Өнөөдрийн жагсаал дээр аж ахуйн нэгжүүдийн нэгдэл, хил гааль дээр гацсан бараагаа авж чадахгүй байгаа иргэд, болон цахим наадмыг зохион байгуулж хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдлийг эсэргүүцэн мөн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр амь насаа алдсан иргэдийн дурсгалд зориулж уг жагсаалыг зохион байгуулж байгаа гэжээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө