ВИДЕО: Автозамын үзүүлэнгийн машины шил хагалж танхайрсан этгээд уучлалт гуйлаа

ВИДЕО: Автозамын үзүүлэнгийн машины шил хагалж танхайрсан этгээд уучлалт гуйлаа

Өчигдөр /2021-07-10/ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын автозамд байрлах ослоос анхааруулах үүрэг бүхий үзүүлэнгийн машин дээр дэвхэрч цонхыг нь чулуугаар хагалж буй этгээдийн бичлэг цахим орчинд цацагдсан. 

Тухайн машин нь иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байршуулсан хөдөлгөөнгүй үзүүлэн хэдий ч иргэний үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул тээврийн цагдаагийн албанаас "түүнийг олж тогтоон шалгана" гэж мэдэгдсэн.

Өнөөдөр цагдаагийн байгууллагаас тус зөрчлийг үйлдсэн иргэнийг олсон хэмээн мэдээллээ. Үүнтэй зэрэгцэн машины цонх хагалсан гэх иргэн тухайн үйлдэлдээ гэмшиж, цагдаагийн байгууллага, нутгийн ард иргэдээс уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн бичлэгээ цахим орчинд байршуулжээ.