Цонжинболдогийн ойролцоо орж ирсэн баавгайг шинжилгээнд хамруулж байна гэв

Цонжинболдогийн ойролцоо орж ирсэн баавгайг шинжилгээнд хамруулж байна гэв

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг дэвсгэр буюу Цонжинболдогийн морьт хөшөөний орчимд урд шөнө баавгай орж ирсэн байна. 

Уулын баавгай төв сууринд орж ирсэн талаар Эрдэнэ сумын байгаль орчны байцаагч Гэрэлт-Одоос тодруулахад "Би Улаанбаатарт ажлаар явж байна. Баавгай орж ирсэн газарт ажиллаж буй манай ажилчдын мэдээлж буйгаар урьд шөнө шүдлэн насны баавгай орж ирсэн байна. Баавгай орж ирсэн талаар иргэд Онцгой байдалд дуудлага өгсний дагуу Эрдэнэ сумаас НИТХ-ын дарга Мөнгөнбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Цагдаа, идэвхтэн байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллаж баавгайг барьж аваад шинжилгээнд хамруулсан. Мал эмнэлгээс авсан шинжилгээний хариу гартал баавгайг Эрдэнэ суманд жижиг хашаанд байрлуулж байна. Шинжилгээний хариугаар баавгай эрүүл гэж гарвал маргаашнаас байгальд нь буцааж тавина" гэлээ. 

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.