“Эрдэнэс Тавантолгой” ХХК болон “Чайна энержи интернэйшнл девелопмент” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХХК болон “Чайна энержи интернэйшнл девелопмент” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Интернэйшнл Девелопмент” ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Талууд нүүрсний гүн боловсруулалт болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.