Туул голын усанд живсэн байж болзошгүй иргэнийг хайж байна

Туул голын усанд живсэн байж болзошгүй иргэнийг хайж байна

Өчигдөр /2021.07.05/ 20:12 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн уг голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход мөн тус дүүргийн харьяат иргэн Н 46 настай эрэгтэйг 2 км-ын турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас зогсоож, өнөөдөр /2021.07.06/-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Иймд ард иргэд голын эрэг дагуу аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мөн голын усанд орохдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.