Явганаар гол гаталж байгаад амь насаа алджээ

Явганаар гол гаталж байгаад амь насаа алджээ

Уржигдар /2021.07.04/ 23:50 цагт Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт голын усанд суудлын автомашин суусны улмаас 1 хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай дуудлагыг өчигдөр /2021.07.05/- ны өдрийн 09:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тодруулбал, Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн хэсэг, Засаг даргын тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан тус өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын Бөөрөлжүүт голд “Приус-20” загварын суудлын автомашин 4 зорчигчтой гол гаталж явсан ба машин голд сууснаар бүгд машинаа орхиж явганаар гол гаталцгаасан байна. Гатлах явцад иргэн Ө 37 настай эмэгтэй живж нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иймд ард иргэд аялал зугаалгад явахдаа болзошгүй аюулаас сэргийлж, үертэй гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.