Өнөөдөр /2021-07-07/ Нийслэл Улаанбаатар хотод 15.00 цагийн орчимд цахилгааны саатал үүсэн.
Энэ талаар албаныханаас тодруулахад “үл мэдэгдэх саатал гарсан байна, диспетчерүүд тодорхой хариу өгөөгүй. Яагаад цахилгаан тасалдсан талаарх мэдээлэл удахгүй тодорхой болно.
Мөн ямар хэмжээний талбайг хамарч цахилгаан тасарсныг нарийвчилж хэлэх боломжгүй байна. Нийслэлийн цахилгааны сүлжээг эхнээс нь залгаад явж байна” гэсэн юм.