ХОЛБООД:  Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

ХОЛБООД: Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Өнөөдөр /2021.07.08/ Сүхбаатарын төв талбай дээр Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, дээлтэй тайван жагсаал зохион байгуулж байна. Эдгээр холбооныхон үндэсний баяр наадмын спортын төрлөө өөрсдөө зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.  

Энэ үеэр ММСУХ-ын дэд ерөнхийлөгч Б.Нямжав хэлэхдээ “Бид шаардлагаа хүргүүлж байна. ҮАБЗ өнөөдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөх ёстой. Татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Ямар байдлаар тэмцэхээ ярилцаж байж шийднэ. Бидэнтэй хамт Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэмийнхэн нэгдсэн. Үндэсний их баяр наадам тасалдаж байсан удаагүй. Хэрвээ хойшлуулах юм бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болно. Энэ бол улс орны эрх ашгийн эсрэг гэмт хэрэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цаг хугацаанд нь ёсчилж хийх хэрэгтэй. Харин дараа нь наадмаа хийж болно. Заавал долдугаар сарын 11-нд хий гэхгүй. Уяач, бөх, сурчид нэгэнт бэлтгэлээ хангаж, бэлэн болсон” гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө