Өчигдрөөс /2021.07.07/ эхлэн Нийслэлийн захирагчийн албанаас Сүхбаатар талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур цагийн хуваарийнхаа дагуу хэвийн ажиллаж эхэлсэн талаар мэдээллээ.
Энэхүү усан оргилуур нь ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-23:00 цагуудад ажиллуулах бөгөөд харин амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулна гэсэн юм.. Энэ нь нэг долоо хоногт нь бямба гарагт бол дараа долоо хоногт ням гарагт ажиллуулна гэсэн үг юм.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл. Мөн ус зөөж санг дүүргэдэг нь ч ташаа мэдээлэл, тэдгээр усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг бол усан оргилуурын усан хангамжийг төвийн шугамд холбож ажиллуулдаг" гэлээ.