Дорнод аймагт ОХУ-ын цэрэг, зэвсэг техникүүд иржээ

Дорнод аймагт ОХУ-ын цэрэг, зэвсэг техникүүд иржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх сарын 3 ны айлчлахаар болсон гэсэн мэдээлэл бий. 80 жилийн ойд зориулж Халх гол суманд шинэ сумын нээлт, хөшөө дурсгалын нээлт болохын зэрэгцээ ОХУ, Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн баярын жагсаал болно гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл саяхан ОХУ-ын цэрэг, армийн төлөөлөл Дорнод аймгийн Чойбалсан хот болоод Халх гол суманд хүрэлцэн ирээд байгаа аж. Тэд байлдааны үед ашигладаг нисдэг тэрэг болоод бусад хэрэгсэлтэй иржээ.