СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Голд живж урссан нэг настай хүүхдийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Голд живж урссан нэг настай хүүхдийг эрэн хайж байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан иргэд хөдөө орон нутгийг зорьж, гол орчмоор амарч байна. Ингэхдээ эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас болж бага насны хүүхдүүд усанд эндэх тохиолдол их гарч байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нэг настай хүүхэд “Хэрлэн” голд живж урссан мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа аж.