Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ мөрний эрэг дээр арван иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болжээ.

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж,

  • 1 дүгээр бүлэг: “Ноён-Уул” хэмээх газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 85 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 км-т явганаар болон автомашинтай,
  • 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” хэмээх газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон бөгөөд өнөө өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ