“Энэ сард 4800 иргэнийг хилийн чанадаас татан авна”

“Энэ сард 4800 иргэнийг хилийн чанадаас татан авна”

Энэ сард нийт 30 нислэгээр 4800 иргэнээ хилийн чанадаас татан авчирна хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Долдугаар сар гарсаар одоогийн байдлаар 1400 иргэн эх орондоо ирсэн бөгөөд тэдний 650 нь тусгаарлах байранд байгаа аж.

Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан “Иргэд аймгууд руу олноороо зорчиж байна. Энэ сарын 9-нөөс хойш 30 мянган иргэн нийслэлийн товчоодоор орж гарчээ. Долоон аймаг, 60 суманд хөдөлгөөний хязгаарлалттай байна. Эдгээрээс бусад аймаг руу иргэд чөлөөтэй нэвтэрч болно. Аймгийн төв рүү орох иргэдээс л PCR шинжилгээ авах шаардлага тавьж байна. 119 тусгай дугаарын баг өдөрт 1500 дуудлага хүлээн авч байна. Баяр наадмаас өмнө өдөрт 5000 орчим дуудлага хүлээн авдаг байсан. Хэдий дуудлага, эмнэлгүүдийн ачаалал буурсан ч наадмын дараа халдвар дахин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд хөдөө явсан иргэд аль болох хүн багатай газруудаар аялаарай” гэв.