Хоёр дахь тунгийн 20 мянган ширхэг “Спутник V” хүлээн авлаа

Хоёр дахь тунгийн 20 мянган ширхэг “Спутник V” хүлээн авлаа

Монгол улс ОХУ-ын Спутник V вакцины II тунгаас 20,000 ширхгийг өнөөдөр хүлээж авлаа.

Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн байна. Ингэснээр Спутник V вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар