Өнөөдөр /2021.07.15/ 10:43 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн KE8867 рейсийн агаарын хөлөг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 246 иргэн эх орондоо ирсэн бөгөөд одоогоор тус иргэдийг "Кемпински", "Новотел", "Аврора", "Ибис", "Монголика", "Вэнзоу", "Мичид" зочид буудлуудад тус тус тусгаарлаад байна. Мөн коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон 111 иргэн болон түүний хамт ирсэн 5 хүүхдийн хамт 116 иргэнийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтанд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УОК