Өчигдөр /2021.07.15/ 13:10 цагт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрэмийн нуур” гэдэг газар НАЙМАН хүн зугаалж байснаас бага насны 3-4 хүүхэд тус нууранд хийлдэг тоглоомон дээр тоглож байгаад 1 хүүхэд нь унаж живсэн тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу алба хаагч нар Баянзүрх дүүргийн харьяат иргэн Д 8 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус нуурын 2-2,5 метрийн гүнд нийт таван удаа шумбаж тус өдрийн 20:00 цагт цогцсыг олж аймгийн цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.
Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээс хараа хяналтаа салгахгүй байхыг анхааруулж байна.