Өчигдөр /2021.07.15/ 22:40 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу онцгой байдлын газар, гал түймэр унтраах аврах 37 дугаар анги, цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй нь хамтран иргэн Т 3 настай эрэгтэйг эрэн хайж тус өдрийн 23:20 цагт алга болсон газраас баруун зүгт 400 метрээс эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.