ХЭҮК: О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртсөн талаар баримт цуглуулж, тодруулж байна

ХЭҮК: О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртсөн талаар баримт цуглуулж, тодруулж байна

Иргэн О.Осоржамаа төрсөн нутагтаа аялаж явахдаа бусдад зодуулсан гэдгээ өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. Тэрээр зодуулсаны улмаас хүнд гэмтэл авсан тул тус хэргийг  цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн З.Энхболд, ''Иргэн О.Осоржамаа ялгаварлан гадуурхалтад өртсөн талаарх баримт мэдээллийг цуглуулж, үйл явдлыг тодруулж байна. Нийгэмд тэгш бус байдал гүнзгийрэх, бусдын ялгаатай байдлыг үл зөвшөөрөх нь биенээ ялгаварлан гадуурхах, үзэн ядах, доог тохуу хийж, өөрсдийн зугаа цэнгэл болгох, аливаад зэрэг зиндаа тогтоох хандлагыг нэмэгдүүлж аймшигт гэмт хэрэг, төсөөлшгүй сөрөг үр дагавар бий болгож байна'' хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.