Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр нийт ес хоног амрахаар ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл 2021 оны долдугаар сарын 16-ны ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлэхээр болсон билээ. Иймээс бүх нийтийн амралт маргааш дуусч, ирэх долоо хоногийн Бямба гаригт бүх нийтээр ажиллана.
