Голд сэрүүцэхээр ороод живж амиа алджээ

Голд сэрүүцэхээр ороод живж амиа алджээ

Энэ сарын 15-ны өдөр /2021.07.15/ 14:20 цагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Эг” голын эрэгт зугаалж явсан 13 хүний нэг болох Орхон аймгийн харьяат иргэн Б 23 настай эрэгтэй тус голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагч нар болон орон нутгийн иргэд долдугаар сарын 18-ны 06:00 цагаас 2 бүлэгт хуваагдаж хайсан ба иргэн Б-йин цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 30 км-ын зайнаас “Эг” голын усны мандалд хөвж байсныг олж, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Иймд ард иргэд зуны хэт халуун өдрүүдэд гол усанд орохдоо үерийн түвшинг харгалзан үзэж, анхаарал болгоомжоо алдахгүй, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аялахыг анхааруулж байна.