Ах дүү хоёр болох А.Чингүүнжав, А.Чин-Очир Токио-2020 зуны олимпын наадмыг үзэхээр мөнгө цуглуулж байжээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч очиж үзэх боломжгүй болсон тул ах дүү хоёр цуглуулсан мөнгөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивласан байна. Тэд 2018 оноос хойш гурван жилийн турш 500 мянган төгрөг цуглуулсан аж.