С.Амарсайхан: Наймдугаар сарын 1-ээс хойш иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна

С.Амарсайхан: Наймдугаар сарын 1-ээс хойш иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар дээр ажиллажээ.

Энэ үеэр тэрбээр "Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байна.

Эм тариа байхгүй учир иргэдийг гэрээсээ авчир гэж явуулах тохиолдол гардаг. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй.

Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээгээ авч, наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна. Наймдугаар сарын 1-ээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй" гэв.

ВИДЕО: