СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван метрийн нүхэн жорлонд унасан НЭГ настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван метрийн нүхэн жорлонд унасан НЭГ настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр /2021.07.21/ 12:22 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэнд жорлонд унасан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба хаагч нар хүлээж авчээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан очиход тус аймгийн харьяат иргэн А 1 настай эрэгтэй хүүхэд 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гаргаж аавд нь хүлээлгэж өгсөн байна.