Нийслэлийн 751 барилгад үнэлгээ хийхэд 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна

Нийслэлийн 751 барилгад үнэлгээ хийхэд 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна

Өнөөдөр /2021-07-22/ УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллажээ.

Уулзалтын хүрээнд улсын хэмжээнд ашиглалтад буй барилгуудад хийсэн үнэлгээний талаар албаныхан танилцуулга хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 8857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаагаас 1615 нь 2002 оноос өмнө буюу газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм батлагдахаас өмнө баригдсан байна. Тэгвэл дээрх барилгаас 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулсан байна.

Тэдгээрийн:

  • 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
  • 125 нь хүчитгэх шаардлагатай бол
  • 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байна.

Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг нь ашиглахыг хоригложээ. Хөдөө орон нутагт 8621 барилга ашиглагдаж байгаагийн 5828 нь 2002 оноос баригдсан байгаа гэлээ.

Бичлэг үзэх: