Жүжигчин Г.Алтаншагай, Ц.Ганбаяр нар ТҮК-ийн ажилчинд гар хүрсэн үү

Жүжигчин Г.Алтаншагай, Ц.Ганбаяр нар ТҮК-ийн ажилчинд гар хүрсэн үү

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай болон Ц.Ганбаяр нар саяхан Багшийн дээдэд байрлах “Төгөлдөр” төвийн үүдэнд машинаасаа хог хаяжээ. Үүнийг харсан ТҮК-ийн ажилтан шаардлага тавихад эсэргүүцэн гар хүрсэн гэх мэдээлэл видео бичлэгийн хамт интернэтээр тархаад буй.

Тэгвэл энэхүү сенсаац нь Мөрөөдлийн театрын хамт олны “Галзуу хот” хэмээн удахгүй үзэгчдийн хүртээл болох шоу драмын зохион байгуулалттай  маркетингийн ажил юм.

Энэхүү намар цагийн шоу драмаа энэ сарын 28-аас эхлэн үзэгчиддээ толилуулахаар болсон юм. Тус шоу драмаараа сайнаасаа илүү саар нь давамгайлаад буй энэ цаг үеийн нийслэлийн өнгө төрхийг харуулах зорилготой байгаа аж. Үзэгчдэд инээд бэлэглэхийн сацуу хүн бүхэнд мсж өгөхийг зорьж буй нь тэдний хөдөлмөрч бүтээлч байдлыг нь илтгэж буй. Түүнчлэн “Мөрөөдлийн Театр”-ын 2019 оны намар цагийн хөшиг нээлт болох “Галзуу Хот” шоу драм 08-р сарын 28-наас баруун 4-н замд байрлах МҮЭСТО–ны тайзнаа 19:00 цаг дор тоглогдох юм.