Зугаалгаар хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж, улмаар нууранд живж амиа алджээ

Зугаалгаар хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж, улмаар нууранд живж амиа алджээ

Энэ долдугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хар зүрхний хөх нуур” гэх газар дөрвөн гэр бүлийн 10 хүн зугаалж явснаас тус аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат иргэн Б 51 настай эрэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж тус нуурын эрэгт ганцаараа үлдсэн байна. Маргааш өдөр нь /2021.07.23/ хамт явсан хүмүүс нь буцаж ирэхэд иргэн Б байгаагүй тул эрэн хайх ажлыг хамт явагсад нь зохион байгуулсан бөгөөд иргэнийг алга болсон өдрөөс гурван өдрийн дараа /2021.07.26/ 15:30 цагт тус нуурын усанд живсэн байсныг олж, онцгой байдлын алба болон Цагдаагийн байгууллагад хандаж, цогцсыг хүлээлгэн өгсөн хэрэг гарчээ.

Иймд ард иргэд аялал зугаалгаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын хажууд байрлахгүй  байхыг анхааруулж байна.