ФОТО: “Буянт-Ухаа” нисэх буудалд бага оврын онгоцны үзүүлбэр болж байна

ФОТО: “Буянт-Ухаа” нисэх буудалд бага оврын онгоцны үзүүлбэр болж байна

“Буянт-Ухаа” нисэх буудлын цаашдын ашиглалт, ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг танилцуулах өдөрлөг өнөөдөр болж байна. Энэ хүрээнд “Буянт-Ухаа” нисэх буудлын зурваст бага оврын агаарын хөлгийн үзүүлбэрийг хийж байна.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын ашиглалтын талаарх мэдээлэл, бага оврын агаарын хөлгүүдийн танилцуулга, захиалгат нислэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх эрх зүй, дүрэм, хүнгүй нисэх төхөөрөмжийн сургалт, мэдээллийн танилцуулгуудыг хийнэ. Түүнчлэн шүхрээр буух үзүүлбэр, иргэд агаарын хөлөгтэй болон нисэх зурваст дурсгалын зураг авахуулах боломжтой аж.