Ресторан, паб, кофе шопууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Ресторан, паб, кофе шопууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга 2021 оны долдугаар сарын 29-нд зарим үйлчилгээний байгууллагын ажиллах цагийг өөрчлөх захирамж гаргасан. 

Тус захирамжаар ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж 07:00-00:00 болголоо.

Харин хязгаарлалт тогтоогоогүй бусад үйлчилгээний газрууд 07:00-22:00 цаг хүртэл ажиллах юм.