ЦЕГ: Автомашинаар хүн мөргөж зугтаасан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Автомашинаар хүн мөргөж зугтаасан хэргийг шалгаж байна

Энэ долдугаар сарын 21-ны /2021.07.21/ 03:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д 19 настай эрэгтэй "Harrier" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож байх үедээ  иргэн С 18 настай эрэгтэйг мөргөж, зугтсан бичлэг цахим сүлжээнд тархаад байгаа билээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэхдээ, "Уг хэрэг 2021 оны долдугаар сарын 21-ны өдөр гарсан бөгөөд осол гаргаж, хэргийн газраас зугтаасан  иргэнийг тухайн өдөр нь олж баривчилсан. Одоогоор хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин хохирогч С нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа" гэсэн юм.