Голын усанд осолдсон хүүхдийн цогцсыг хоёр метрийн гүнээс олжээ

Голын усанд осолдсон хүүхдийн цогцсыг хоёр метрийн гүнээс олжээ

Өчигдөр /2021.07.31/  17:05 цагт Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн "Дунд гол" гэдэг газар бага насны хоёр хүүхэд тус голын усанд орж, тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба хүлээж авчээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Н 10 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өдрийн 22:10 цагт осолдсон газраас 2 км-т 2 метрийн гүнээс цогцсыг олж, Цагдаагийн газрын мөрдөх тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд ард иргэд гол усны ойр байрлахдаа бага насны хүүхдээс хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.