Тэрэлж голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Тэрэлж голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2021.07.31/ 11:11 цагт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах "UB-2" амралтын газрын хойд талд Тэрэлж голын усанд "Нэг хүний цогцос байна. гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан очиход, иргэн Т 53 настай эрэгтэйн цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.