Япон улс найман сая ам.долларын БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ үзүүлнэ

Япон улс найман сая ам.долларын БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ үзүүлнэ

Япон Улсаас “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээ байгуулжээ.

Япон улсын гадаад хэргийн яамны зүгээс, “Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй долоодугаар сарын 22-нд уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэсэн байна. 

Хэлэлцээрийн дагуу эхний ээлжид Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас  коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгсэл Монгол Улсад нийлүүлэх юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас Монгол Улсаас гадна Мозамбиктай 430 сая, Палестинтай 430 сая  болон 897 сая иенийн тусламж үзүүлэх хэлэлцээ байгуулжээ.