Туул голд замын хөдөлгөөний зөрчил болон хог хаяж байгаа иргэдийг хянах камер байршуулжээ

Туул голд замын хөдөлгөөний зөрчил болон хог хаяж байгаа иргэдийг хянах камер байршуулжээ

Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санал ирүүлсний дагуу тус дүүрэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 1 дүгээр хорооны Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг хяналтын камер шинээр суурилуулжээ. Тус ажлыг “Хөх морьт ВМ” групптай хамтран гэрээ байгуулж гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү камер нь замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх, бичлэг хийх зориулалттай шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэйгээс гадна зориулалтын бус газарт хог хаяж буй эсэх болон голын үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой аж.