Токиогийн Пара олимпын медалийг танилцууллаа

Токиогийн Пара олимпын медалийг танилцууллаа

Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах Пара олимпын медалийг өнгөрсөн ням гарагт танилцуулжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр анх удаа харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн алт, мөнгө, хүрэл медалийг олон нийтэд танилцуулсан аж.

Пара олимпын наадамд зориулсан 5 мянга орчим медалийг цахилгаан төхөөрөмжүүдийн бичил хог хаягдлаас ялгаж авсан металлаар хийсэн байна. Үүний зэрэгцээ 2017 оны дөрөвдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэл Япон орон даяар өрнүүлсэн хандиваар медалийг бүтээжээ.