Сибирьт гарсан түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж, наймдугаар сарын 4-н болон өнөөдөр /2021.8.8/ манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа аж.
Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байгаа. Ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол Улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.
ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа. Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан юм.