Энэ наймдугаар сарын 06-ны өдөр /2021.08.06/ Увс аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас автомашин ачих талаар буюу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам гарган мөрдөхөөр болсон байж болзошгүй байгаа аж.
Бид энэ талаар тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албанаас тодруулахад, “Тогтоол гаргасан нь үнэн. Энэ наймдугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн ИТХ-аас тус тогтоолыг гаргасан. Одоогоор энэ талаар яг албан ёсны шийдвэр гаргаж, батлаагүй байгаа. Энэхүү тогтоолоо Хууль зүйн яам руу илгээж, хянаж үзсэний дараагаас яг баталгаатай болгоно” гэсэн юм.
Тус журамд тусгаснаар:
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээ
- Мотоцикл- 15000 төгрөг
- Суудлын автомашин, микро автобус /жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай/, бүх жин нь 3500 кг хэтрэхгүй автомашин- 35,000 төгрөг
- Бүх жин 5000кг хүртэлх ачааны, 40 хүртэлх хүний суудалтай автобус трактор- 50,000 төгрөг
- Хүнд даацын ачааны автомашин том оврын автобус, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл- 90,000 төгрөг
- Аймгийн төвөөс гадагш 100км тутамд 80,000 төгрөг нэмэлтээр тооцно гэсэн байна.
Энэ талаар иргэдийн зүгээс нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байгаа бөгөөд “Зуны аялал зугаалгын үеэр автомашин их байдаг харин бусад гурван улиралд ачаад байх машин ч байхгүй” хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Хөөе цаан чинь Увс аймагт машин ачдаг болж байгаа юм байна...
— БАЗУУЛАА (@Bazuulaa) August 6, 2021
Иргэдээ сайхан шулах нь дээ pic.twitter.com/ZH9KvFMkp4