Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хуримын ордон ажиллаж эхлээгүй байна. Тодруулбал, халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан бөгөөд тус хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлд хурим, найр багтаж буй.
Хэрвээ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалбал ирэх есдүгээр сараас Хуримын ордон ажиллаж эхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.
Тухайлбал, халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, хоорондын зайг бариулах бөгөөд хуримлагч хосын талаас нийт 30 хүн оролцуулах юм байна. Энэ жилийн хувьд хосууд голомтоо бадраахад хамгийн сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-н есдүгээр сарын 22-нд тохиож буй. Ирэх сард 100 хос хуримаа хийхээр захиалгаа өгчээ. Гэрлэх ёслолын ордны хөлс 900 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй байна.