Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам “Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө зүгээр л гүй!” гэсэн уриаг дэвшүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан. Тэрээр өнөөдөр /2021.08.09/ ес дахь өдрөө гүйж, нийт 205 км замыг туулжДорноговь аймгийн Сайншанд суманд ирсэн байна.
