Өнөөдөр /2021.08.10/ 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхар явах замд Гор газын зүүн талд зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй 12-16 насны таван хүүхдүүд автомашин хулгайлж, унаж явахдаа осолдож 12 настай эрэгтэй хүүхэд нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Харин үлдсэн дөрвөн хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна. Бид хэргийн талаар тодруулан эргэн мэдээлэх болно.