Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, үе шаттай нээж болно” хэмээн хариулсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцсэн зарим байгууллага өнөөдөр 14.00 цагаас үйл ажиллагаагаа хэвийн явуулна хэмээн мэдэгдлээ. Үүнд
Үүнд:
- “Amure karaoke / Амуре караоке”
- “S13 караоке / karaoke”
- “Venice Karaoke / Венец караоке”
- “VOX event karaoke / вокс караоке”
- “Q Karaoke, Lounge”
- “Z Entertainment Karaoke”
- “I Karaoke & Luxuriant Singing Place” зэрэг үйлчилгээний газрууд нэгдээд байна. Тэдний зүгээс ижил төрлийн үйлчилгээ эрхлэгсдэдээ дээрх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа юм.