Өчигдөр Замын-Үүд боомтоор 110 тээврийн хэрэгсэл гарчээ

Өчигдөр Замын-Үүд боомтоор 110 тээврийн хэрэгсэл гарчээ

Замын-Үүд дэхь нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газраас танилцуулжээ. Тодруулбал, өчигдөр /2021.08.09/ тус боомтоор 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 орж ирсэн байна. Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас татан авалтыг багасгасан. 

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн. Тэгвэл Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байгаа билээ.

Үүнд:

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилсон.
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргасан.
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлсэн.
  • Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа аж.