Ж.Одгарди: Аравдугаар Богдыг маргааш зална гэдэг худал мэдээлэл

Ж.Одгарди: Аравдугаар Богдыг маргааш зална гэдэг худал мэдээлэл

Энэ наймдугаар сарын 11-нд буюу маргааш "Аравдугаар Богдыг сэнтийд залах үйл ажиллагаа болно" гэх мэдээлэл цахим сүлжээнд явах болсон билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл худал гэх бөгөөд энэ талаар МБШТ Гандантэгчинлэн хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарди хэвлэлд тодруулга өгчээ.

Тэрбээр, “Энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй худал мэдээлэл. Батцагаан дуганд байдаг нэг сэнтийн болон гуталны зурагтай эвлүүлсэн байсан. Ингэж хүний сүсэг бишрэлээр тоглож болохгүй. Харин аравдугаар Богд Монголд төрнө гэдгийг албан ёсоор зарласан нь үнэн. 2012 оноос хойш аравдугаар Богдыг эрж, хайж байгаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Залахдаа харин дэлхий нийтэд зарлана. Мөн Богджавзандамба хутагт бол зөвхөн шашны үйл ажиллагаа л явуулна. Ямар нэг улс төрийн оролцоо байхгүй” гэсэн юм.

Иймд иргэд сүсэг бишрэлийн дагуу хуурамч баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж, албан ёсны мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авахыг зөвлөж байна.