СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд бамбай хоншоорт могой харвал яаралтай мэдэгдэнэ үү

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд бамбай хоншоорт могой харвал яаралтай мэдэгдэнэ үү

Энэ наймдугаар сарын 09-нд /2021.08.09/ Нийслэлд бамбай хоншоорт могой орж ирсний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иймд ард иргэд тус могойг харвал яаралтай мэдэгдэхийг байгаль орчны газраас анхааруулж байна. Энэ нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал ажлын цагаар  Нийслэлийн Байгаль орчны газрын: 318003, 323780
бусад үед Нийслэлийн Шуурхай Удирдлагын Төв ​310005 тоот утсаар өгнө үү.